2019 оны 06-р сарын 03-05-ны өдрүүдэд Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Алтан гадас” клубын 2019 оны “Бүсийн аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдалаа.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын “Алтан гадас” клубын 2019 оны “Бүсийн аварга” шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Довтолгооны шатны төрөлд Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р ангийн тамирчин ОУХМ а/а О.Мөнхтунгалаг 14,24 амжилтаар тэргүүн байр, Орхон аймаг ОБГ-ын ГТУА 56-р ангийн тамирчин а/а спортын мастер Г.Энхтөр 15.45 амжилтаар дэд байр, ГТУА 56-р ангийн тамирчин а/а ОУХМ Я.Энхбаяр 15.83 амжилтаар 3-р байр, ГТУА 58-р ангийн спортын мастер Ц.Балжинням 16.46.амжилтаар 4-р байр,
Саадтай 100м төрөлд Орхон аймгийн ОБГ-ын 58-р анги спортын мастер Э.Баттулга 17.39 тэргүүн байр, ГТУА 56-р ангийн ОУХМ а/а Ж.Эрдэнэбат 18.53 дэд байр, Дархан-Уул аймаг 22-р анги а/ч Г.Гантулга 22.75 3-р байр, Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р анги ОУХМ а/а О.Мөнхтунгалаг34.49 4-р байр,
2 төрөлт нийлбэр оноогоор Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р анги ОУХМ а/а О.Мөнхтунгалаг 31.19 амжилтаар тэргүүн байр, ГТУА 56-р ангийн тамирчин а/а ОУХМ Я.Энхбаяр 32.69 амжилтаар дэд байр, Дархан-Уул аймаг 22-р анги а/ч Г.Гантулга 33.47 амжилтаар 3-р байр. 
4х100 метрийн төрөлд Орхон аймаг ГТУА 56-р ангийн “2-р баг” 1.02.75 амжилтаар тэргүүн байр, Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р ангийн “2-р баг” 1.03.69 амжилтаар дэд байр, Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р ангийн “1-р баг” 1.06.16 амжилтаар 3-р байр,
Байлдааны тархалтын төрөлд Орхон аймаг ГТУА 56-р ангийн баг тамирчид 31.15 амжилтаар тэргүүн байр, Дархан-Уул аймаг 22-р ангийн баг тамирчид 31.58 амжилтаар дэд байр, Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р ангийн баг тамирчид 31.88 амжилтаар 3-р байр тус тус эзэлж, багийн нийлбэр дүнгээр Орхон аймаг ГТУА 56-р ангийн баг тамирчид тэргүүн байр, Булган аймаг ОБГ-ын ГТУА 20-р ангийн баг тамирчид дэд байр, Орхон аймаг ГТУА 81-р ангийн баг тамирчид 3-р байрын эзэд боллоо.

scroll to top