ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГУУЛЬ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Булган аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээ, аймгийн Онцгой комиссын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Гурванбулаг суманд 2019 оны  10-р сарын 02-04-ний өдрүүдэд “Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа” сэдвээр иж бүрэн сургууль, дадлагыг зохион байгуулж байна. Сургууль, дадлагын үеэр ангиллын сургалт болон Гурванбулаг сумын гамшгаас хамгаалах удирдлага штаб, мэргэжлийн анги, ард иргэд, сайн дурынхан нийт 126 хүн, ЗДТГ, мал эмнэлэгийн  5 томилгоот техник хамрагдаж байгаа бөгөөд объектын гал түймэр унтраах, газар хөдлөлтийн гамшгийн үед авах арга хэмжээ, анхны тусламж үзүүлэх, хүн, мал амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар дадлага сургуулийг зохион байгуулж байна.
 
scroll to top