Цаг агаарын сэрэмжлүүлэг

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 19-ны өдөр зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур 18-24м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, зэргээр зам тээвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүртэл хүндрэл учирч болзошгүй байна.
Булган аймагт 2019 оны 10-р сарын 18-ны 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ 19-нд ихэнх нутгаар цас орж, салхи 8-13м/с, зарим газраар 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 22-ны шөнөдөө нутгийн төв болон хойд хэсгээр бага зэргийн, өдөртөө ихэнх нутгаар цас орно. 18-нд өдөртөө дулаарч 13-18 градус дулаан байна. 19-нөөс хүйтэрч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
Иймд салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах зэргээс сэргийлэх, малаа ойрхон бэлчээрлүүлэх, халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх, жолоочид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих зэргийг Булган аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top