“Нээлттэй хаалганы өдөр”-т оролцлоо.

Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Булган сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн оролцсон. Тус арга хэмжээнд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, танилцуулга, Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх аврах салбарын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн танилцуулга болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Галын аюулгүй байдлын дүгнэлт, Барилгын зураг хяналтанд шаардагдах материалын зөвлөгөө мөн сургалт арга зүйн зөвлөгөөг ард иргэд, аж ахуй нэгж байгууллагад хүргэж ажилласан. Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг нийт 96 иргэнд үйлчилгээ үзүүлж заавар зөвлөмж өгч санал бодлыг хуваалцаж ажиллалаа.

scroll to top