ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ САЙШААЛАА.

Төрийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга болон агентлагийн дарга нартай уулзаж зөвлөмж чиглэл өгч зарим агентлагийн үйл ажиллагаатай урьдчилан хэлэлгүйгээр танилцсан юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Онцгой байдлын газруудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө , үүрэг даалгавар өгөн ажилласан.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсгээс Булган аймгийн Онцгой байдлын газар нь байнгын бэлэн байдалд ажилладаг бөгөөд Ажлын хэсгийнхнийг очих үеэр өдөр тутмын мэргэжлийн бэлтгэл сургуулилтаа хийж байв. Онцгой байдлын газрын дарга Ажлын хэсгийнхэнд Онцгой байдлын үед ашиглагддаг авто машинууд болон техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийн хүчин чадал, нөөц боломжийн талаар танилцууллаа. Булган аймаг, Сансар чиглэлийн замд авто осол цөөнгүй гардаг байна. Мөн ой хээрийн түймэр, холбогдох гамшгийг бууруулах чиглэлээр тус аймгийн Онцгой байдлын газар түргэн шуурхай ажилладаг болохоо ярьж байв. Тус газрын ажиллах орчин нөхцөлийн хувьд дотоод нөөц боломжоо дайчлан албан хаагчдын санал санаачлагаар спорт заал, иж бүрэн хөл бөмбөгийн талбай, гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна” хэмээн сайшаалаа.

scroll to top