ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 11, 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр говь талын нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар эрс хүйтрэн автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна. Энэ оны 10 дугаар сар болон 11 дүгээр сарын эхний долоо хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.5 градусаар дулаан байгаа боловч 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нойтон цас бороо холилдон орж, эрс хүйтрэх тул иргэд, малчдын сонор сэрэмж суларч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл гарч болзошгүй. Иймд:

Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг  Булган аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

scroll to top