Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийгдлээ

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Олон нийтийн оролцоотой Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, Булган аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилгоор “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа”-ны ажлыг зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ш.Баасандорж хүсэж тойм судалгааг эхлүүлсэн. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх ажлын хэсэгт холбогдох байгууллагуудын мэргэжилтэнгүүд, 16 сумын Засаг даргын тамгын газрын дарга нар, мөн  ОБГ-ын мэргэжилтэнгүүд  нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг ажилласан.

Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх зорилго Гамшгийн эрсдэлийг бууруулах, стратеги боловсруулах чадавхыг сайжруулах, хариу арга хэмжээ авах, тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхэд оршино.

scroll to top