АЛБА ХААГЧДЫН 2020 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж алба хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж 2020 оны ажилд нь амжилт хүслээ. Онцгой байдлын ерөнхий газар болон тус газрын 2020 оны зорилго зорилттой холбогдуулан Онцгой байдлын газрын дарга бие бүрэлдэхүүнд сахилга зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.