ХОЙД БҮСИЙН ТӨВ ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ АРГАЗҮЙН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран олон улсын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгох “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв” – ийг Орхон аймагт байгууллаа.

Тус сургалт аргазүйн төвийн нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд уг арга хэмжээнд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагааны захирал Г.Энхзул, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга нар оролцлоо.

БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top