2020 ОНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн A/416 дугаар тушаалаар 2020 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулав.

Сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга,  дэд хурандаа Ш.Баасандорж нээж бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар болон тус газрын 2020 оны зорилго, зорилт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хүн нэг бүр хангах, өөртөө мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг хэрхэн эзэмшиж, хэвшүүлэх зэргээр туршлагаасаа хуваалцаж мөн хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч “Осол, гэмтлийн үед авах арга хэмжээ” сэдвээр алба хаагчдад сургалт орсон юм.

scroll to top