ГАЛЫН ОНЦ АЮУЛТАЙ ОБЪЕКТЫН АЖИЛТАНД “ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний, Онцгой байдлын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21/07 дугаар албан бичиг, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаярын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан “Булган аймгий нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудын ажилтанд гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдал”-ын мэдлэг олгох сургалт, дадлага зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөгөөр, галын онц аюултай бүтээгдэхүүн худалдан борлуулдаг “Магнай трейд” ХХК, “Жаст ойл” ХХК,  “Шунхлай” ХХК, “Ник пертовис” ХХК, “Тэс петролиум” ХХК,“Чис газ” ХХК, “Гиг” ХХК, “Сод монгол групп” ХХК-ний эрхлэгч, түгээгч нарт зохион байгуулсан.

Уг сургалтанд дээрх байгууллагуудын салбар ШТС-уудын 88 ажилтан хамрагдаж, гамшгаас хамгаалах чиглэлээр мэдээлэл, авч, гал унтраах дадлага хийж оролцлоо.

Мөн сургалтанд хамрагдсан ажилчдад “Анхаар” аппликейшн хэрхэн ашиглах талаар заавар өгч ухаалаг утаснуудад суулгуулсан.

scroll to top