ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Шадар Сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр баталсан “Худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтын явцад иргэн, аж ахуйн нэгжийн 21 объект хамрагдаж, Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, МNS5566;2005 стандарт болон бусад норм дүрмийн зүйл заалтуудыг зөрчсөн 265 зөрчил дутагдал илрүүлж, 43 зөрчил дутагдлыг шалгалтын явцад арилгуулж, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан  222 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 18, мэдэгдэл 3-ыг бичиж хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Шалгуулагч байгууллагын нийт 45 хүнд Гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж норм стандартыг сурталчлан заавар зөвлөмж ухуулга сурталчилгаа хийж ажилласан.

scroll to top