ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын 03 дугаар тогтоолын дагуу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд болон өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтрэх тооцооллыг гаргасан байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, аврах ажиллагааг зохион байгуулахаар Улаанбаатар-Булган-Хөвсгөл, Улаанбаатар-Архангай, Улаанбаатар-Баруун бүсийн аймгийн чиглэлийн төв зам дагуу буюу Хутаг-Өндөр сум Уньт баг, Дашинчилэн, Рашаант сумдад аврах бүлэг томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Утас: 7034101, 70342430, 89333101, 99343500
Зам нээгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу.
Мөн нийт нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байгаа тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.

scroll to top