АВРАГЧИД АВРАХ ХАНТААЗ ХИЙЛЭЭ.

IMG_2653-1.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газраас  2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх” зорилтыг хангах ажлын хүрээнд 10 ширхэг аврах хантаазыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинээр стандартын дагуу хийж бэлтгэл бэлэн байдлыг ханган аврах хантаазны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.  

  Уг аврах хантаазнууд нь +80кг-ын даацтай бөгөөд сайн чанарын нийлэг материалаар бүрж, аюулгүй байдал хангах гэрэл ойлгогч тууз, албаны таних тэмдэг зэргийг хийж өгснөөрөө онцлог юм.  

scroll to top