СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

01.jpg

Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтран баталсан “Коронавируст халдвар “ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтын удирдамж”-ийн хүрээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, ХӨСҮТ,  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд  “Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалт эхний өдрөө зохион байгуулагдаж байна.

Сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг холбогдох байгууллагуудын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд нийт 78 хүн хамрагдаж байна.

           

Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга З.Батзориг үг хэлсэн бөгөөд тэрээр цаг үеэ олсон сургалт зохион байгуулагдаж байгаад ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэн сургалтанд хамрагдаж байгаа албан тушаалтан, мэргэжилтэнүүдэд амжилт хүслээ.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа Шадар сайдын мэндчилгээг нийт сургалтанд оролцогчдод хүргэж коронавируст халдварт Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр сургалтын ач холбогдолын талаар мэдээлэл хийж, “Коронавирустэй тэмцэх удирдлагын тогтолцоо” сэдвээр сургалт хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Бат-Эрдэнэ “Тохиолдлын удирдлагын тогтолцоо” сэдвээр,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Салбар хоорондын уялдааг хангах нь сэдвээр,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б.Дуламрагчаа “Олон эх үүсвэрт тандалтын ач холбогдол”, “Эрсдэлийн харилцаа” зэрэг сэдвээр мэдээлэл хийж сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top