БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

08-1.jpg

 

Хойд бүсийн Онцгой байдлын газруудын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн 2020.10.23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд амжилттай зохион байгуулагдаж аврагуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудын 150 гаруй тамирчид спортын 5 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр 1 дүгээр байранд Булган аймгийн Онцгой байдлын газрын дэд хурандаа Ш.Баасандорж даргатай баг тамирчид, 2 дугаар байранд Орхон аймгийн Онцгой байдлын газрын хурандаа Г.Ганбаатар даргатай баг тамирчид, 3 дугаар байранд Төв аймгийн Онцгой байдлын газрын хурандаа Н.Төмөрбаатар даргатай баг тамирчид тус тус шалгарсан байна.

Тэмцээнд түрүүлсэн Булган аймгийн Онцгой байдлын газрын баг, тамирчид “Онцгой байдлын албаны улсын аварга шалгаруулах” 2020 оны спортын олон төрөлт тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН НИЙТ БАГ, ТАМИРЧИДДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top