СУМДЫН ШУУРХАЙ ШТАБЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_9777.jpg

Булган аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга, Б.Ариун-Эрдэнэ, Шуурхай штабын дарга, хурандаа Ш.Баасандорж, шуурхай штабын гишүүд 02 сарын 02-ны өдөр аймгийн 16 сум, 1 тосгоны Засаг дарга, Шуурхай штабын гишүүдтэй цахимаар холбогдож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, Коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох албан тушаалтан нар асуултад хариулт өглөө.

            Цахим хурлаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргаас сумдын Онцгой комиссын дарга, шуурхай штабын дарга нарт дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж XVII жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг нийт ард иргэдэд уриалж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
  2. Баяр, амралтын өдрүүдэд орон нутагтаа сумруу орох, гарах тээврийн хэрэгсэл, иргэдийг хөдөлгөөнийг хориглож хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүл шалгалт гаргаж ажиллуулах.   
  3. Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээ, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бүртгэлийн цэгт QR кодыг байршуулж, бүртгэл, ашиглалтын явцад хяналт тавих.    
  4. Голомттой бүсээс ирсэн иргэдийг журмын дагуу гэрийн ажиглалтад тусгаарлаж,  хяналтыг сайжруулах, зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцож мэдээлэх.
  5. Хяналтын цэг /пост/-т ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөлд анхаарах, аюулгүй байдлыг хангуулж, баталгаа гаргуулах, тогтмол хяналт тавьж ажиллах.
  6. Сумын Эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдлыг хангах, хөдөлмөр, хамгааллын хувцас, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бүрдүүлэх,
  7. Нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг байнга тодотгох, бэлэн байдлыг хангах
  8. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах арга хэмжээг бүх түвшинд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид чангатган хэрэгжүүлэх, байнгын хяналт тавих
  9. Сумын хэмжээнд тусгаарлах байрыг эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу бэлтгэл бэлэн байдлыг хангах зэрэг үүргийг өглөө.

Цахим хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх, албан тушаалтан бүр ажилдаа эзний ёсоор хариуцлагатай хандахыг чиглэл болгож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зарим сумдад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.   

scroll to top