БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 02 САРЫН 10-НЫ ӨДРИЙН 06 ЦАГААС 02 САРЫН 22-НЫ ӨДРИЙН 06 ЦАГ ХҮРТЭЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА.

IMG_9777-1.jpg

Аймгийн Засаг даргын 2021 оны А/55 дугаар захирамжаар дараах шийдвэрийг дагаж мөрдөнө.  

1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор XVII дугаар жарны Цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх.

2. Улаанбаатар /Нийслэл/ хотод хязгаарлалтын дэглэмд орсон Булган аймгийн харьяат орон нутагтаа буцах хүсэлт гаргасан хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийг PCR шинжилгээг үндэслэн татан авах ажлыг 2021 оны 02 сарын 09-ний өдрийг дуустал зохион байгуулах.

3. Улаанбаатар /Нийслэл/ хотоос ирсэн иргэдийг мэргэжлийн байгууллагын хяналтад гэрийн ажиглалтанд байлгах, халдвар хамгааллын дэглэмийг иргэн бүр сахих.

4. Булган аймаг болон сумд хооронд орох, гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлаж, хяналтын цэг /пост/-үүдийг байгуулан,  хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, зохих зөвшөөрөлгүй, албан ёсны цэг /пост/-ээр нэвтрээгүй зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах, жолооч, зорчигчдод хариуцлага тооцох, тусгаарлах ажлыг зохион байгуулж ажиллах.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтан нарт даалгасан байна.

ИЙМД АРД ИРГЭД ТА БҮХЭН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ЗААВАР, ЗӨВЛӨМЖ, ШИЙДВЭРИЙГ ДАГАЖ МӨРДӨН КОРОНАВИРУСТ /КОВИД-19/  ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. 

scroll to top