ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

buzzpgimg_5c5413c02dbd8.jpeg

Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн анхаарал болгоомж суларч ахуйн буюу объектын гал түймэрт өртөх эрсдэл нэмэгддэгийг анхаарна уу !!!

Иймд, сар шинийн баярын өдрүүдээр,

  1. Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хадаг, хөшиг г.м шатах материалд хэт ойр байрлуулахгүй байж, хяналтгүй орхихгүй байх;

2. Гэр, байшингийн халаалтын хэрэгсэл зууханд их бага хэмжээгээр гал түлж эзгүй орхихгүй байх, цахилгаан халаалтын хэрэгслийг хяналтгүй залгаж үлдээхгүй байх;

3. Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

4. Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

5. Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх, автомашиныг ил гал, цахилгаан гэрлээр халаах арга хэрэглэхгүй байх;

6. Хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх;

7. Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байнa.

scroll to top