ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Picture3.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03-р сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг иргэд, олон нийтэд  сурталчлан таниулдаг   уламжлалтай. Таниулах өдрийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, чадавхжуулахад чиглэдэг. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт Улс, орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилтыг 10 дахь жилдээ тасралтгүй  зохион байгуулан явуулж байна.

Энэ жилийн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” 03 сарын 24-ний өдөр, нэгдсэн дадлага, сургуулилт 03 сарын 25-ны өдрийн 16:00 цагт  зохион байгуулагдах бөгөөд байгууллага, аж ахуй нэгж, ард иргэд та бүхэн бэлэн байдлаа хангаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, цугларах талбайд хүн хоорондын зайг баримтлан, аюулгүй байдлаа бүрэн хангаж дадлага, сургуульд идэвхтэй оролцохыг Булган аймгийн Онцгой байдлын газраас уриалж байна.   

scroll to top