ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ !

168539953_936783930403551_3638345708735609849_n.jpg

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай өдрүүд үргэлжилж байгаа энэ үед шар өвсний гал түймрийн эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжийг нэмэгдүүлье.

Өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулахгүйн тулд өнжмөл өвс шатаахгүй байх
Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах
Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
Хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
Гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

БУЛГАН АЙМАГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top