АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

5.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй архидалтын эсрэг үндэсний хөтөлбөртэй нэгдэж Онцгой байдлын байгууллагын хэмжээнд архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой асуудлаас урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.  

Аяны хүрээнд Булган аймгийн Онцгой байдлын газрын хэмжээнд “Архигүй амьдралын төлөө” уриан дор алба хаагчдад сургалт хийх, нөлөөлөх, судалгаа авах, оролцоог хангах ажлын удирдамжит арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж байна. Төлөвлөгөөт ажлын хүрээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн тамгын газар, Гэрэлт ирээдүй оршихуй Төрийн бус байгууллагатай хамтарч Төрийн албан хаагчийн сахилга, ёс зүй, архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх  сэдэвт сургалтуудыг үе шаттай зохион байгууллаа.

scroll to top