НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

278845892_942373746447400_4645747654519776474_n-rotated.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн, Архигүй Монгол” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Булган аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж буй “Архигүй амьдралын төлөө” аяны хүрээнд алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдээр дамжуулан нөлөөллийн “АРХИГҮЙ АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулан явууллаа.

          Уралдаанд алба хаагчдын хүүхэд, багачуудын дунд 3-5, 6-10 насны ангилалд гар зургийн төрлөөр, 11-14 насны ангилалд зохион бичлэгийн төрлөөр тус тус зохион байгуулж нийт  22 хүүхэд материал ирүүлсэнээс шилдэг гар зургийн бүтээлийн 3-5 насны ангилалд Ч.Цэлмэг /5 настай/, 6-10 насны ангилалд М.Амин-Эрдэнэ /10 настай/, зохион бичлэгийн төрөлд 11-14 насны ангилалд Ё.Төгөлдөр нарын бүтээл шалгарч гэрэл зургийн студид “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” хөрөг зураг авхуулах эрхийн бичиг гардууллаа.

scroll to top