АЛБА ХААГЧИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

279219193_1368745683590255_415317435902258078_n.jpg

Онцгой байдлын газрын алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад тасралтгүй 25 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн нярав-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Н.Цэнгэлбаярт Булган аймгийн Онцгой байдлын газраас нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн иж бүрэн 5 ханатай гэр олголоо. Тус газраас алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг ажилтай, орлоготой болгох, хувийн орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top