ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

278693116_537926077856158_6456127415683826582_n-scaled.jpg

Булган аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хяналт, шалгалт сургалт зохион байгуулах тухай” А/217 дугаар захирамжийн хүрээнд хаврын хуурайшилтын үед ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангуулах хяналт, шалгалт, зөвлөн туслах, сургалт мэдээллийг хүргэх зорилгоор аймгийн 16 сум, 1 тосгонд Онцгой байдлын газар, Байгаль орчны газрын хамтарсан ажлын хоёр хэсэг гарч зохион байгуулж ажиллаж байна.

 Сумдын гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хүн хүч, техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалд үзлэг хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, дайчилгааны төлөвлөгөөг тодотгон, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, иргэд, сурагчдад танхимын сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

scroll to top