БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “ҮХРИЙН НҮД”, “ЧАЦАРГАНА” ТАРЬЖ УРГУУЛНА

2.jpg

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны хаврын тариалалтаар 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 30750 жимс, 4400 улиас, хус мод нийлүүлж тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна.

Тус ажлын хүрээнд Булган аймгийн Онцгой байдлын газар “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулж 3.2 га газрыг хагалан тариалах талбайн боловсруулалтыг хийж, гүний худаг гарган усны зарцуулалтыг оновчтой болгох, мод нэг бүрт усалгааг жигд хийх  зорилгоор дуслын усалгааны системийг ашиглан 7500 ширхэг Үхрийн нүд, Чацарганы  суулгацыг тарьж ургуулхаар ажиллаж байна.

scroll to top