“ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

1-1-scaled.jpg

Монгол Улсын Баатар, Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж Булган аймгийн АЗДТГазар, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын дунд цэрэг спортын “ДӨЛ”-тэмцээнийг 2022.05.28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Булган аймгийн  7 сумын 7 баг тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцож  шилдгүүдээ тодрууллаа.

1-р байранд Сайхан сумын ЕБС-ийн “Галт” баг

2-р байранд Булган сумын 3-р сургуулийн “Альфа” баг

3-р байранд Тэшиг сумын ЕБС-ийн “Шонхор” баг тус тус шалгарлаа.

scroll to top