БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫГ ГАЗАРТ ИДЭВХТЭН ДОНОР ОЛОН БИЙ

donor.jpg

ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ.  Энэ жил тус өдрийг “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг тохиолдуулан Булган аймгийн Онцгой байдлын газрын зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Үүнд: Гал түймэр унтраах аврах 20-р ангийн гал унтраах аврах автомашины жолооч, ахлах ахлагч П.Хөхзул МУЗН-ийн  “НИГҮҮЛСЭЛ” одонгоор, аврагч усчин, ахлах ахлагч Э.Амарсанаа аймгийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”, Гал түймэр унтраах аврах 50-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Цэнгэлбаяр, гэргий Б.Бямбажав нар нь “ДОНОР ХҮНДЭТ ГЭР БҮЛ”, ахлах ахлагч Г.Отгондорж, Г.Анхбаяр, Д.Хурцгэрэл нар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ”ЖУУХ БИЧИГ”, ахлагч Э.Төмөрбаатар, ахлах ахлагч Э.Чимэддорж нар хамтран ажилладаг байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсээр   шагнагдав. Хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж буй нийт алба хаагчиддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайханыг хүсье.

scroll to top