АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД !!!

.png

Булган аймгийн нутгаар ойрын хоногуудад буюу 06-р сарын 14-17-ны өдрүүдэд  дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур  ширүүсэн нөөлөг салхи үүсэх, гол, мөрөн, нууруудын усны түвшин нэмэгдэж байгаа тул Булган аймгийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд дараах анхааруулгыг хүргэж байна. Үүнд: 

– Ард иргэд гэр бүлээрээ салхинд гарах, аялал зугаалгаар явахдаа бүх насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах

–  Гол, нууруудын ойр орчмоор буудаллахгүй байх.

– Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүр нь сонсож, мэргэжлийн байгууллагуудын өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах.

            –  Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон хувийн аюулгүй байдлаа сайтар хангаж явах.

            – Иргэд гол усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, гол нуураар гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

scroll to top