Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

.jpg

21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 31 баг, 250 гаруй тамирчид оролцсон “Мазаалай-2022” Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож 3 дугаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.

Багийн дасгалжуулагч Гал түймэр унтраах, аврах 20-р ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Т.Цэен-Ойдов “Шилдэг дасгалжуулагч”, довтолгооны шатны төрөлд Гал түймэр унтраах, аврах 20-р ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ 15,35 секундийн амжилтаар 2-р байр, Олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг 16,28 секундийн амжилтаар тусгай байр, саадтай 100 метрийн төрөлд ахлах ахлагч О.Мөнхтунгалаг 18,07 секундийн амжилтаар тусгай байр, ахлах ахлагч  Б.Мөнх-Эрдэнэ 2 төрөлтийн нийлбэрээр 33,42 секундийн амжилтаар тэргүүн байр, мөн ахлах ахлагч О.Мөнхтунгалаг  33,86 секундийн амжилтаар 2-р байр эзэлсэн амжилт тус тус үзүүллээ.  

scroll to top