“ЭРСДЭЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ-2022” АЯНД НЭГДЛЭЭ

-1-3.jpg

Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ЭРСДЭЛЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ-2022” аяны 1-р шатны үйл ажиллагаанд  нэгдэн ажиллалаа.

Уг арга хэмжээгээр “Үер уснаас үрсээ хамгаалъя”,  “Нэгдүгээрт хүүхэд” зэрэг нөлөөллийн аяны дагуу Бүрэгхангай, Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант сумдын 17 багийн 813 өрх, 1298 иргэнд үер усны осол, ой хээрийн гал түймэр, хүүхдэд тохиолдож болзошгүй ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага өглөө.  

scroll to top