Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооноос байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагааг сурталчилгах, кино хальснаа мөнхлөх зорилгоор Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад болон залуу үеийн алба хаагчидтай уулзалт зохион байгуулж баримтат киноны зураг авалтыг хийлээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын мэндчилгээ, гарын бэлгийн 70-ас дээш насны ахмадуудад гардуулж, ахмад дайчин бэлтгэл, ахлах ахлагч Б.Батхүрэлийг хүндэтгэн, хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүллээ. Уг үйл ажиллагааг зохион байгуулж буй Онцгой байдлын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг, Ахмадын холбоо”-ний тэргүүн үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, тэргүүлэх гишүүн, үйлчилгээний гавьяат ажилтан бэлтгэл, хурандаа С.Залуухүү нарынхаа хойч үедээ үлдээх оюуны үнэт бүтээл туурвих ариун цагаан үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ХҮНДЭТГЭЛ ДҮҮРЭН ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ БОЛЛОО
