АЛБА ХААГЧИД АГРОПАРКЫН ЖИМСНИЙ МОДОО АРЧИЛЖ БАЙНА

.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 3,2 га талбайд 7800 ширхэг Үхрийн нүд, Чацаргана жимсний суулгац бүхий “Агропарк мод, жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулсан билээ. Уг агропаркын усалгааны асуудлыг бүрэн шийдэж гүний худаг гарган мод нэг бүрд жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж байна.

Бие бүрэлдэхүүн тарьсан модныхоо арчилгааг тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна. Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 0,2 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж ургуулсан юм.

Хөдөлмөрч хичээнгүй хамт олондоо улам их амжилт хүсье.

scroll to top