ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙНСУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, ахмад Б.Ариунжаргал “Дэлхийн анхны тусламжийн өдөр”-ийг угтаж  ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Анхны тусламж амь аварна” сэдэвтэй нэрвэгдэгсдэд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

Энэхүү өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг иргэн бүрт олгох зорилгоор 2000 оноос эхлэн “Дэлхийн анхны тусламжийн өдөр” болгон жил бүрийн 09 дүгээр сарын 2 дах долоо хоногийн Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

Мөн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ц.Батчимэг гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх  мэдлэг мэдээллийг сурагчдад өглөө.

scroll to top