“БУЛГАН-22” УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

5.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газрын “NEMA дугуйн клуб”-эс санаачлан зохион байгуулсан “Булган-22” унадаг дугуйны аялалд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хас банк, Булган хангай МСҮТ, “Булган АЗЗА” болон бизнесийн байгууллагууд оролцлоо.

Уг арга хэмжээ нь байгууллагуудын залуучуудын зөвлөлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх, нөхөрсөг харилцааг бий болгоход оршсон юм.

Оролцсон багуудын дунд хөгжөөнт болон буухиа тэмцээн зохион байгуулж байр эзэлсэн баг хамт олонд гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа.

scroll to top