ХУГАЦААНЫ ЭЦСЭЭР ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

❄️❄️2022 оны 09-р сарын 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд нутгийн төв болон хойд хэсгээр бага зэргийн, 10-р сарын 01-нд баруун хэсгээр 02-нд ихэнх нутгаар бороо🌧, нойтон цас орно.

🌪💨Салхи 09-р сарын 28, 01-нд секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

☀️☀️09-р сарын 26-28-нд бага зэрэг дулаарч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

🌬🌬Бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх тул иргэд та бүхэн өвөлдөө бэлтгэж 👉пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгаж, засвар үйлчилгээ хийх, 👉бага насны хүүхдийг галлагаатай гэрт цоожилж үлдээхгүй байх, 👉халуун үнс нурмыг зориулалтын сав нүхэнд хаях, 👉цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй, 👉гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг Булган Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top