ӨНДӨР УУЛААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ

СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Булган аймгийн Онцгой байдлын газар, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагыг зохион байгуулан эхлээд байна.

Тус сургалт, дадлагаар аврагчид өндөр уулнаас нэрвэгдэгсдийг аврах ур чадвараа дээшлүүлэх, туршлага солилцох юм.

Уг бүлгийн гишүүдийг Булган аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ хүлээн авч уулзан сургалт, дадлагын тухай ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн дадлага, сургалтын үйл явцтай танилцлаа.

Сургалт үр дүнтэй зохион байгуулагдаж байна.

scroll to top