Булган аймгийн Онцгой байдлын газар, С.Удвалын нэрэмжит төв номын сангийн хамт олонтой хамтран зохион байгуулсан 14 хоногийн цахим номын аяны хүрээнд алба хаагчдын дунд хөгжөөнт, танин мэдэхгүй “Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа.
Уг тэмцээнд алба хаагчид идэвхтэй оролцож Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Очирбат 1-р байр, Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Галбадрах 2-р байр, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Цогтгэрэл 3-р байр тус тус эзэлж бэлэг бэлгийн дээд ном, өргөмжлөлөөр шагнууллаа.
С.Удвалын нэрэмжит Булган аймгийн төв номын сангийн хамт олон ажлын амжилт хүсье.