Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан дэм дэмэндээ хандивын аянд нэгдэж, өөрийн хүч, хөдөлмөрөөр амьдрал ахуйгаа өөд нь татаж, 4 хүүхдээ өсгөж яваа өрх толгойлсон аавд хамт олны зүгээс амьдралд нь хэрэг болохуйц өчүүхэн зүйлийг бэлэг болгон өглөө.
Хичээнгүй, зүтгэлтэй аавд амжилт аз жаргал сайн сайхныг хүсье.

