ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Булган аймгийн Булган сумын 6 багийн иргэд олон нийтэд объектын гал түймрийн
аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтын үеэр идэвхтэй хамрагдсан зарим иргэдийг “Гамшгаас хамгаалах үндэс” номоор урамшууллаа.
Айл өрхүүдийн галлагаа эхэлсэн тул
Бага насны хүүхдээ гэртээ цоожилж үлдээгүй байх
Пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах
Цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
Автомашинаа асаахдаа ил галаар галлаж асаахгүй байх
Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх
Асалт муутай нүүрс, нойтон түлээ хатуу түлшийг гэмтэлтэй пийшин зууханд түлж хэрэглэснээс угаартах эрсдэл үүсдэг тул угаартах аюулаас урьдчилан сэргийлэхийг Булган аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 

scroll to top