Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Онцгой байдлын Эрэн хайх аврах шинэ салбарын нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Хойд бүсийн төв, Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж болон сум орон нутгийн удирдлага, иргэд оролцлоо.
Уг салбар нээгдсэнээр хөрш зэргэлдээ Хөвсгөл аймгийн Тариалан сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ сумдын ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх цаашлаад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэж байна.
Арга хэмжээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч М.Батмөнх, Хилийн 0286 дугаар ангийн хөгжмийн тасаг, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэн ая дууны мэндчилгээ хүргэлээ.
Шинээр байгуулагдаж буй Эрэн хайх аврах салбарын алба хаагчид та бүхэн эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
