ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ Булган аймгийн ЗДТГ-аас “Төрийн албан хаагчийн сарын аян”-ы хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд нийт 52 багийн 400 гаруй тамирчид оролцсоноос Онцгой байдлын газрын эрэгтэй баг тамирчид амжилттай оролцож Тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. Булган аймгийн Онцгой байдлын газар