Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийг угтан аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж сарын аяны хүрээнд Булган аймгийн Онцгой байдлын газраас байгалийн аюулт үзэгдэл болон гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт сэргээн засахын ахлах сувилагч Д.Үүрцайх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх асаргаа сувилгаа” сэдвээр мэдээлэл өглөө.
