ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ, БЭЛТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

.jpg

 Булган аймгийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны А/84 дүгээр тушаалын дагуу нийт бие бүрэлдэхүүнд хууль эрх зүй болон цэргийн дүрэм, мэргэжлийн ур чадварыг сайжируулах, судлуулах эрчимжүүлсэн сургалт, биеийн жингийн зохистой харьцааг хангах бэлтгэлийг 2022 оны 10-р сарын 25-ны өдрөөс 12-р сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулж үр дүнг тооцож ажиллалаа.


Сургалтын үр дүнд  алба хаагчдын хууль эрх зүйн болон албаны мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлага тодорхой түвшинд хүрч сайжирсан байна.
Алба хаагчдыг цаашид биеийн жингийн зохистой харицааг хангах, хөдөлгөөний дутагдалд орох, томуу, томуу төст өвчинөөс урьдчилан сэргийлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан  гарагуудад  спорт зааланд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх  гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортоор тогтмол хичээллэж хэвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
scroll to top