Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2022 оны ажил үйлсээ дүгнэж тайлангийн хурлаа зохион байгуулан оны тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа.

Тайлангийн хурлын арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Энхбаяр нар оролцлоо.




Улиран одож буй 2022 онд Онцгой байдлын газар нь бүс орон нутаг аймгийн хэмжээнд ажил үйлсээрээ хошуучлан манлайлан ажилласан байна.
