Онцгой байдлын байгууллагын 2022 оны Шилдэг аврагч- аар Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Б.Цогтгэрэл, мөн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзориг 2022 оны аймгийн Хууль хяналтын байгууллагын шилдэг ажилтан-аар тус тус шалгарлаа.
Ахлах ахлагч Б.Цогтгэрэл, хошууч Х.Чинзориг нартаа Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс ажлын өндөр амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН “ШИЛДЭГ АВРАГЧ”, АЙМГИЙН “ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ АЖИЛТАН” НАР ТОДОРЛОО
