Булган аймгийн Онцгой байдлын газар 2023 оны сургуулийн жилийн сургалт, бэлтгэлийн нээлтийн үйл ажиллагааг бие бүрэлдэхүүний бичиг баримт, албаны хувцасны гадаад өнгө үзэмжид үзлэг хийж, төрийн далбаагаа мандуулан эхлүүллээ.

Сургуулийн жилийн анхны хичээлийг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж “Байгууллагын соёл” сэдвээр алба хаагчдад лекц орж, бие бүрэлдэхүүнд сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүслээ.
Нийт алба хаагчид 2023 онд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүй, албаны нэр хүндийг өндөрт өргөж өргөсөн тангарагтаа үнэнч, тогтвортой ажиллах баталгаа гарган гарын үсэг зуран баталгаажууллаа.