АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

-шалгаруулалт.jpg

Булган аймгийн Онцгой байдлын газар “Аврах, гал унтраах автомашины жолооч”,  “Аврагч, гал-сөнөөгч”, “Аврагч”-аар иргэдийг сонгон шалгаруулж, ахлагчийн сургуульд суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/
  • Биеийн өндөр / эрэгтэй 165см дээш, биеийн зохистой харьцаатай, цэргийн биеийн тамирын стандартыг хангасан байх/
  •  “Аврах, гал унтраах автомашины жолооч” 21-28 настай, ”B”, “C” ангилалын жолооны үнэмлэхтэй байх /хуулбар хүлээн авахгүй/
  • Аврагч, гал-сөнөөгч”, “Аврагч” 18-25 настай /2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй
  • Шивээсгүй байх

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет / Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын Төрийн албан хаагчийн анкет “А” хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ын хуулбар, эх хувийн хамт
  • Иргэний үнэмлэх /өнгөтөөр ар, өвөр талыг хэвлэсэн хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
  • Эрүүл мэндийн хуудас /Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн дүгнэлттэй/
  • Холбогдох мэдээллийг Онцгой байдлын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний 99801029 утсаар холбогдож лавлана уу.

Бүртгэл: Онцгой байдлын  газрын 204 тоот өрөөнд  2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлын цагаар бүртгэл, судалгааг авна.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд өөрсдийн биеэр бүрдүүлэх материалын хамт ирж бүртгүүлнэ. Хугацаа хоцорсон тохиолдолд бүртгэхгүйг анхаарна уу.

scroll to top