Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн 4-р салааны алба хаагчид С.Удвалын нэрэмжит “Төв номын сан”-тай хамтран гал унтраах тархалтын дадлага, сургууль зохион байгууллаа.
Тус сургуулийн үйл ажиллагаагаар тухайн байгууллагын ажилтан, алба хаагчдад галын аюулгүй байдал, гал түймэр гарсан үед байгууллага, ажилчдын хүч хэрэгслээр хариу арга хэмжээ авах болон танхимын сургалтыг зохион байгуулж, дадлага сургуулиар чадавхжууллаа.