Булган аймгийн Онцгой байдлын газар Монгол Улсын Шадар сайдын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Булган суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн 34 барилга, байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтын үеэр барилга байгууламжийн галын аюулгүй байдлын 231зөрчил илрүүлж, 28 зөрчлийг газар дээр нь арилгууллаа.
Улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичиг 41 үйлдэж, 42 хүнд заавар зөвлөмж өгч, 4 барилгад гал унтраах тархалтын сургууль зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах гүйцэтгэлийн шалгалтыг 2023 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.